Манай улсаас БНХАУ руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор визгүй зорчих хугацааг хэтрүүлэх тохиолдол их гарч байгааг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ. Хятад улс руу Монгол улсын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой бөгөөд дээрх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ямар зорилготойгоор зорчиж байгаагаас хамаарч тохирох виз авах шаардлагатай болно. Мөн визийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн торгууль оногдуулна гэдгийг БНХАУ-ын талаас мэдэгдэв.
Иймд иргэд, олон нийтийг визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байхыг холбогдох газраас санууллаа.