АНУ-ын Дотоод хэргийн яам Мексикийн булангийн төв болон баруун хэсгийн 29 сая га талбай бүхий хэсгийг дуудлага худалдаагаар зарах санал гаргав. Энэ нь Италийн нутаг дэвсгэртэй дүйцэх хэмжээний талбай юм. Америкийн нефть, хийн компаниудад дээрх талбайг санал болгосноор газрын тос олборлолтыг нэмэгдүүлэх боломжтой тухай Guardian сонин мэдээлжээ.
Ойрын арван жилд Мексикийн булангийн энэ хэсэгт өрөмдлөгийн цамхагууд босгохоор төлөвлөж байна. Нийтдээ 30 сая га талбайг нефть, хийн компаниудад санал болгож байгаа бөгөөд дараагийн 50 жилд нэг тэрбум баррель нефть олборлох боломжтой гэж Америкийн засгийн газар тооцоолжээ.