"Арга билэг" этно жазз хамтлагийн "Дээлт" шинэ тоглолт гуравдугаар сарын 22, 23, 24-нд Улсын филармонийн концертын танхимд болох гэж байна.
Сонгодог жаззыг ардын хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Арга билэг” хамтлаг анх 2009 онд 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан түүхтэй. Тус хамтлаг “Дээлт”, “Дэв”, “Агула” нэртэй цомгийг олны хүртээл болгож, дэлхийн 20 гаруй орноор аялан тоглолт хийж байсан юм.
Тоглолтын хөтөлбөрт хамтлагийн цоо шинэхэн уран бүтээлүүд болон “Дээлт”, “Дэв” цомогт багтсан дуу болон дан хөгжмийн бүтээлүүд багтжээ. Мөн Морин хуурын чуулгын урын сангийн бүтээлүүдийг шинэчлэн найруулж тоглох юм. Тасалбарыг Улсын филармонийн кассаас худалдан авах боломжтой.