Швейцарийн  Credit Suisse банк Үндэсний  банкнаас 50 тэрбум швейцарь франкийн (ойролцоогоор  $53,7тэрбум) зээл авахаар боллоо.

Гуравдугаар сарын 15-нд Credit Suisse банкны хувьцаа 24,2 хувиар унан хоёр франкийн түвшнээс багасчээ. Үүний дараа, Швейцарийн Үндэсний банк болон Зээлийн батлан даалтын сан уг банкинд туслахаар амласан юм.

Өмнө нь хөрөнгө оруулагч, санхүүгийн тоймч Роберт Кийосаки мэдээлэхдээ, Америкийн Silicon Valley Bank (SVB) банкны дараа Credit Suisse дампуурна гэж байлаа.

Credit Suisse банк нь Швейцарийн хоёр дахь том банк бөгөөд Европын эртний банкуудын нэг юм.