ОХУ-ын Хойд Осетийн шигшээ багийн дасгалжуулагчаар 6 жил ажилласан алдарт бөх Хетаг Гозюмов Азербайжаны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар сонгогджээ. 40 настай тэрбээр Азербайжаны нэрийн өмнөөс ид амжилтаа үзүүлж, олимпод 1 мөнгө, 2 хүрэл, ДАШТ-д 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж Европын аваргад дөрвөнтээ түрүүлсэн юм. Хамгийн сонирхолтой нь Гозюмовын багт Зелимхан Гусейнов, Ариф Абдулаев, Шарип Шарипов зэрэг алдарт бөхчүүд туслахаар ажиллах юм.