ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. ШӨХТГ "Он гарсаар хэрэглэгчийн эрх зөрчигдсөн, бараа материалын чанарт доголдолтой бүтээгдэхүүн худалдан борлуулсан зэрэг нийт 68 өргөдөл, гомдол манай байгууллагад ирсэн. Эдгээр өргөдөл гомдлуудын дагуу хянан шалгалтын үйл ажиллагаа явуулж хэрэглэгчдийн хохирлыг барагдуулж байна.
Мөн энэ үеэр хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрөөр "Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч" нээлттэй өдөрлөг зохион байгуулах тухай мэдээлэл өгсөн юм.
Эрчим инженеринг компанийн захирал М.Батболд "Энэ үйл ажиллагаагаар сэргээгдэх эрчим хүчийг иргэдэд сурталчлах мэдлэг боловсрол олгоно. Учир нь өвлийн оргил ачааллын үед Монгол Улс цахилгаан эрчим хүчний дутагдалд ордог бөгөөд ОХУ-аас дутагдаж буй эрчим хүчээ импортолж нөхөж байна. Энэ асуудлыг амархан шийдэх гарц бий. Энэ нь айл өрхүүд сэргээгдэх эрчим хүч ашигладаг болох юм. Тодруулбал, өрхүүд сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээгээ хангаж илүү гарсныг нь зай хураагуурт хурааж оройны оргил ачаалалд хэрэглэх боломжтой. Үүгээр зогсохгүй хураасан цахилгаанаа төвийн эрчим хүчний системд нийлүүлэх боломжтой" гэлээ.