УИХ-ын гишүүн Х.Баттулгын хөтлөн, редакторлаж буй “Бүрэн зураглал” нэвтрүүлэг Монголын кино урлаг сэдвээр үргэлжилж байна. Зочдоор “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго,  МУГЖ Л.Баттулга, МУГЖ Н.Ариунболд, жүжигчин О.Дөлгөөн нар уригдан ярилцаж байна.

Тэд 1990 оноос өмнөх кинонд өгүүлсэн нийгмийн дүр зургийн талаар ярилцав.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга "Аман хуур кинонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг харуулсан гэдгийг онцоллоо. Мөн "Төөрсөөр төрөлдөө" кинонд баялагийн хараалыг Балтаар, авлигачыг ноёд түшмэдээр харуулдаг. Харин Д.Сүхбаатар жанжны тухай өгүүлэх нэгэн кинонд Америкийн төлөөлөгчөөр төлөөлүүлж концессийн талаар ярьсан байдаг.

"Бодоо минь чи надад хайртай юм бол яваад концесс гэж юу байдгийг мэдээд ир" гэх хэсэг гардаг.

Тус кинонд "АНУ-ын төлөөлөгч Д.Сүхбаатар жанжин дээр ирээд "Жанжин тантай концессийн талаар ярилцах гэсэн юм" гэхэд жанжин Д.Сүхбаатар нэлээд гайхсанаа "Бодоо минь чи надад хайртай юм бол яваад концесс гэж юу байдгийг мэдээд ир" гэх хэсэг гардаг. Тухайн үед концесс гэдгийг мэдэхгүй байсан ч энэ нь төр нь хувийн хэвшлээ хэрхэн дэмждэг талаар лавласан хэрэг шүү дээ" хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн тэрээр Монголын кино урлагийн талаар зочидтой тун ярилцаж байна.