XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн мөр гаргах зурхай болон хийлгэх суудлын заслыг хүргэж байна.
Шороон үхрийн шинжээр тухайн жилийн өвс ургамал, мөндөр, хур бороо ямар байх вэ гэдгийг тооцоолж, дөрвөн улирлын цаг хугацаанд нь тааруулж, жилийн өнгийг гаргаж ирдэг. Жилийн өнгийг янз, янзаар шинжиж гаргаж ирсэн байдаг. Үхрийн шинжээр өвс ногоо, ургамал, хур ард түмэнд ямар байх вэ, хур хэзээ орох вэ гэдгийг шинждэг.

Шинийн нэгний өглөө зүг мөр гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “хар нохойн ам” таарвал эмийн ба амин зүгт мөрөө гаргаад, буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.







