Хүн ам, өрхийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар “Валентин” гэсэн нэртэй гурван хүн бүртгэгдсэн байна. Харин “Хайр” гэх нэртэй найман хүн байгаа бол “Хайрмаа” нэртэнгүүд мөн найм бүртгэгджээ.

Сонирхолтой нь Валентины баяраар аймшгийн кино үзэхийг чухалчилдаг хүмүүс бий. Тухайн өдөр үзэхэд тохиромжтой бүх цаг үеийн хамгийн алдартай киногоор 1981 онд хийгдсэн “My Bloody Valentine’s” нэрлэгджээ.

Зөвхөн Валентины баярт зориулж, 250 сая ширхэг сарнайг ургуулдаг.
Гэрийн тэжээвэр амьтантай хүмүүсийн 20 орчим хувь нь Валентины баяраар тэжээвэр амьтаддаа бэлэг өгдөг. 2020 онд Америкчууд тэжээвэр амьтандаа бэлэг авч өгөхөд ойролцоогоор 27.6 сая доллар зарцуулжээ.
Дэлхий даяар нэг тэрбум хайрын захидлыг хүмүүс энэ өдөр бие биедээ илгээдэг.
АНУ-д Гэгээн хайрын баярын өдөр 1 тэрбум гаруй шоколад худалдаалагддаг.

Урьд нь эмч нар зүрх нь шархалж, хайр дурлалд бүтэлгүйтсэн хүмүүст л шоколад идэхийг зөвлөдөг байжээ. Тэгэхээр шоколад үргэлж хайр дурлалын илэрхийлэл байсан гэсэн үг биш болж таарлаа.
Дэлхийн хэмжээнд хийгдсэн судалгаагаар хүмүүс ихэвчлэн Валентинаар бие биедээ үнэт эдлэл бэлэглэдэг байна. 2020 онд 5.8 тэрбум доллароор үнэт эдлэл худалдан авч, гэгээн хайрын баяраар бие биедээ бэлэглэжээ.

Вөлентины баярыг улс орон болгонд өөрөөр тэмдэглэдэг. Тухайлбал:
Латин Америкчууд Валентиныг “Нөхөрлөл, хайр дурлалын өдөр” хэмээн нэрийдэж, энэ өдрийн гол утга учир нь найз нөхөддөө талархсан сэтгэлээ илэрхийлж, хамтдаа цагийг өнгөрүүлэх гэж үздэг.
Харин Японд “White day” буюу таалагддаг залуу аль эсвэл хайрлаж явдаг эрэгтэйдээ эмэгтэйчүүд нь түрүүлж сэтгэлээ илчилж бэлэг өгдөг байна. Харин эрчүүд нь баяр өнгөрсний бүр дараа буюу гуравдугаар сарын 14-ны өдөр хариу сэтгэлийн бэлэг илгээдэг гэнэ.
Валентины баяраас илүүтэй Халловэний баяраар шоколад хамгийн их борлуулаттай байдаг.
