
Аялал жуулчлалын салбар цар хүрээгээрээ дэлхий дахинд автомашины болон нефтийн үйлдвэрлэлийн дараа ордог томоохон салбар. Тухайн улсад гадаадын нэг жуулчин ирэхэд 20 ажлын байр идэвхждэг гэдэг. Онгон дагшин байгалийн үзэмж цэлмэг хөх тэнгэр,нүд алдам цэнхэр талаараа жуулчдыг соронздон татдаг ч манай улсаар аялсан гадаадын жуулчид ямар сэтгэгдэлтэй үлдэж буй нь монгол улсад аялал жуулчлалын салбарын хөгжлийг тодорхойлоход гол үзүүлэлт нь болно. Гэвч зочид буудал, модон жорлонгийн асуудал, үйлчилгээний соёл гээд гадаад дотоодын жуулчдыг үргээдэг зайлшгүй засах шаардлагатай асуудлууд энэ салбарт олон байна. Энэ талаарх мэдээллийг тоймч Г.Байгаль хүргэж байна.