Израиль улс Баруун эргийн Женин хот дахь дүрвэгчдийн хуаранд цэргийн ажиллагаа явуулсны улмаас Палестины есөн иргэн амиа алджээ. Энэ нь сүүлийн хорин жилийн хугацаан дахь хамгийн том дайралтад тооцогдож байгаа аж. Амиа алдсан хүмүүсийн дунд хоёр энгийн иргэн байсны нэг нь 61 настай эмэгтэй юм байна.

Израиль  улс томоохон халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Исламын Жихадын дайчдыг баривчлах зорилгоор цэргүүдээ илгээсэн гэж мэдэгджээ. Израилын цэргүүд тусгай ажиллагааныхаа үеэр буу, тэсрэх бөмбөг, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Израилийн цэргүүд болон Палестины дайчдын хоорондох тулаан өчигдөр гурван цагийн турш үргэлжилсэн байна. Палестины Ерөнхийлөгч Израилийн  үйлдлийг аллага хэмээн үзэж Израильтай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгджээ.