Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 11 банк, 14 даатгал, найман дүүргийн нотариатад шалгалт хийжээ. Шалгалтаар банкууд ипотек болон бусад төрлийн авч буй иргэнд өөрийн сонгосон даатгал, нотариатаас үйлчилгээ авахыг хүчээр тулгаж байсан зөрчил илэрсэн байна.
Иргэд өөрийн дураар даатгал болон нотариатын үйлчилгээг сонгох ёстой. Банкны сонгосон даатгалаар үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа нь хэрэглэгчийн эрхийг хязгаарласан зөрчил аж.
Тиймээс ШӨХТГ-аас 11 банкинд нэг сарын хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна. Энэ хугацаанд зөрчлөө арилгахгүй бол хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг ШӨХТГ-аас мэдэгдлээ.