Хятад гаралтай Рэйчил Чу бүсгүй хайртай залуутайгаа учирч аз жаргалаар дүүрэн байлаа. Бүсгүй гэрлэх залуутайгаа цагийг Сингапурт зугаатай сайхан өнгөрүүлж, энгийн даруу гэр бүлтэй нь танилцана хэмээн төсөөлсөн ч байдал тэс өөрөөр эргэнэ. Түүний найз залуу орд харшид хувийн онгоц хөлөглөж өссөн, угсаа залгалжилсан хөрөнгөтөн баян чинээлэг айлын хүү, Сингапурын дээдсийн хүрээлэнгийнхний хүсэмжит залуу болж таарна. Уг сурвалж гарал өндөртэй, ихэмсэг баячууд, шинэхэн баячууд, илүү үгтэй хамаатнууд, өрсөлдөгч, ихэмсэг хямсгар бүсгүйчүүд тэр дундаа хайртай залуугийнх нь эх түүнийг хэрхэн хүлээн авч буйг уг зохиолд өгүүлж "соёлын шок"-ийг бидэнд мэдрүүлснээр гэм хоргүй төрхтэй, хэдэн үеэрээ хятад гал тогоонд олон цагаар хөдөлмөрлөж амьжиргаагаа залгуулдаг гэж дооглонгуй үздэг барууны ертөнцийнхний ази хүмүүсийн талаарх түгээмэл бодол хандлагыг өөрчилж чадсан зохиол.$1.2сая доллараар ээмэг худалдан авч, $40сая долларыг хуримандаа зарж, нэг удаагийн партид $20 сая долларыг төвөггүйхэн өгч буй гээд галзуу баян Азиудын амьдралыг энэ номонд өгүүлнэ. Номын зохиолч Кевин Кван өөрөө ч мөн Сингапурын чинээлэг гэр бүлээс гаралтай бөгөөд 11 настайдаа Сингапураас гарсан ч цэргийн албанаас оргон зайлсан гэдэг шалтгаанаар Сингапурын шүүхэд дуудагдсан сонирхолтой түүхтэй нэгэн.
