Агаарын бохирдол, шахмал түлшний чанартай холбоотой асуудлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээлэл хийлээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр “Сүүлийн хоёр өдөр энэ жилийн хамгийн их агаарын бохирдолтой өдөр байлаа. Агаарын бохирдлын агууламжийг өнгөрсөн үеийнхтэй харьцуулахад хүхэрлэг хий 658 мекрограмм метр куб байсан бол 660 болж өссөн. 2 мекрограмм метр кубын зөрүү байна. Асар бага хэмжээний зөрүүтэй, өнгөрсөн оны түвшинд байжээ гэж ойлгож болно. Азотын давхар исэл 174 мекрограмм метр куб байсан бол 177 болж өөрчлөгдсөн. Ийм өөрчлөлттэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байнна гэж ойлгож болно. Энэ дэлхийн шилдэг технологиор хийсэн хэмжилт учир итгэж болно” хэмээлээ.