Өнгөрөн одож буй 2022 онд Монголын спортын салбар амжилт, ололтоор дүүрэн байлаа. Энэ дундаас онцгой амжилт гаргасан нь Монголын шатарчид байсан юм. 2022 онд тэдний бүтээсэн гарамгай амжилтыг толилуулъя.

Монголын эмэгтэй шатрын баг түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүллээ

2022 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-ны өдрүүдэд Энэтхэгийн Ченнай хотноо дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад амжилттай зохион байгуулагдсан. Манай улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатараар ахлуулсан С.Ган-Од дасгалжуулагчтай эрэгтэй шигшээ баг, Ц.Батсайхан дасгалжуулагчтай эмэгтэй шигшээ багийн хамт олон амжилттай оролцож ганзага дүүрэн ирсэн юм.

Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүн

Сэрээнэнгийн Ган-Од-Багийн ахлагч, дасгалжуулагч, олон улсын шатрын холбооны дасгалжуулагч цолтой. Дэлхийн шатрын холбооны мастер, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-од 1985 оны 7-р сарын 30-ны өдөр төрсөн 37 настай. Дэлхийн шатрын олимпиадад дасгалжуулагчийн хувиар гурав дахь удаагаа оролцсон юм.

Дамбасүрэнгийн Батсүрэн-Их мастер цолтой. 2004 оны 1-р сарын 22-ны өдөр төрсөн 18 настай. Их мастер Д.Батсүрэн 16 нас 10 сар 29 хоногтойдоо шатрын их мастер цол хүртэж Монголын шатарт шинэ түүх бүтээсэн. Их мастер Д.Батсүрэн анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцсон юм. 2022 оны улсын шинэхэн аварга Д.Батсүрэн Монголын шигшээ багийн нэгдүгээр ширээнд сууж дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн.

Ганзоригийн Амартүвшин-Дэлхийн шатрын холбооны мастер цолтой. 2005 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр төрсөн 17 настай. Энэ удаагийн эрэгтэй шигшээ багийн хамгийн залуу тоглогч. Дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцсон. Дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин Монголын шигшээ багийн хоёрдугаар ширээнд сууж ур чадвараа сорьсон.

Баярсайханы Гүндаваа-Их мастер цолтой. 1989 оны 5-р сарын 29-ны өдөр төрсөн 33 настай. Энэ удаагийн эрэгтэй шигшээ багийн хамгийн ахмад туршлагатай тоглогч. Их мастер Б.Гүндаваа долоо дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна. Улсын дөрвөн удаагийн аварга Их мастер Б.Гүндаваа Монголын шигшээ багийн гуравдугаар ширээнд сууж өрсөлдсөн.

Сумьяагийн Билгүүн-Их мастер цолтой. 1997 оны 3-р сарын 25-ны өдөр төрсөн 25 настай. Их мастер С.Билгүүн гурав дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцсон. Монгол Улсын 29 дэх аварга их мастер С.Билгүүн Монголын шигшээ багийн дөрөвдүгээр ширээнд сууж өрсөлдсөн.

Сугарын Ган-Эрдэнэ-Олон улсын мастер цолтой. 2003 оны 3-р сарын 12-ны өдөр төрсөн 19 настай. Олон улсын мастер С.Ган-эрдэнэ анх удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцсон бөгөөд Монголын шигшээ багийн нөөц тоглогчоор тоглосон юм.

Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүн

Монголын шатрын эмэгтэй шигшээ баг 1963 оноос хойш 19 дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцсон.

Цэрэндоржийн Батсайхан-Багийн ахлагч, дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч цолтой. 1975 оны 8-р сарын 12-ны өдөр төрсөн 47 настай. Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайханы хувьд тав дахь удаагийн олимпиадад дасгалжуулагчийн хувиар оролцсон.

Алтан-Өлзийн Энхтуул-Эмэгтэйчүүдийн их мастер цолтой. 1994 оны 9-р сарын 30-ны өдөр төрсөн 28 настай. Энэ удаагийн эмэгтэй шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогч байсан. А.Энхтуул их мастерын хувьд 4 дэх удаагаа дэлхийн шатрын олимпиаддаа оролцсон. 2022 оны улсын аварга А.Энхтуул анх удаагаа Монгол Улсын шигшээ багийн нэгдүгээр ширээнд сууж багийн лидерийн үүргийг гүйцэтгэсэн юм.

Баяржаргалын Баярмаа-Эмэгтэйчүүдийн олон улсын мастер. 1995 оны 07-р сарын 6-ны өдөр төрсөн 27 настай. Олон улсын мастер Б.Баярмаагийн хувьд хоёр дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцсон. Монгол Улсын 21 дэх аварга олон улсын мастер Б.Баярмаа Монголын шигшээ багийн хоёрдугаар ширээнд сууж өрсөлдсөн.

Төрмөнхийн Мөнхзул-Эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолтой. Т.Мөнхзул 2000 оны тавдугаар сарын 4-ний өдөр төрсөн 22 настай. Олон улсын мастер Т.Мөнхзул хоёр дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцсон.

Бат-Эрдэнийн Мөнгөнзул-Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой. 2005 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр төрсөн 17 настай. Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзулын хувьд анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцсон юм.

Даваахүүгийн Мөнхзул-Дэлхийн шатрын холбооны мастер цолтой. 2006 оны 03-р сарын 21-ний өдөр төрсөн 16 настай. Энэ удаагийн шигшээ багийн хамгийн залуу тоглогч тэрээр дэлхийн шатрын олимпиадад анх удаа Монголын шигшээ багийн нөөц тоглогчоор энэ удаагийн олимпиадад оролцсон.

Эрэгтэй 187 орны 188 багаас 35 байр эзэлж, 1-4 дүгээр ширээний топ 20 шатарчинг шалгаруулж хувийн дүнгээр байр эзлүүлэхэд Монголын шигшээ багийн гуравдугаар ширээнд суусан их мастер Б.Гүндаваа 16 дугаар байрт бичигдсэн.

Эмэгтэй баг 160 орны 162 орны эмэгтэй багаас 15 дугаар байр эзэлж, Монголын шатрын түүхэн дэхь хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн. Хувийн дүнгээр эмэгтэйчүүдийн нэгдүгээр ширээнд их мастер А.Энхтуул 19 дүгээр байрт, гуравдугаар ширээнд олон улсын мастер Т.Мөнхзул зургаадугаар байрт, дөрөвдүгээр ширээнд суусан дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нэгдүгээр байранд бичигдэж алтан медалийн эзэн болсон юм.

Эмэгтэйчүүдийн гурван ширээний топ 20 шатарчинд манай улсын 3 шатарчны нэр орсон нь чамлахааргүй амжилт юм. Мөн Дэлхийн шатрын 44-р олимпиадад оролцсон эрэгтэй 186, эмэгтэй 160 холбоодын нийлбэр дүнгээр шилдэг 30 холбоог шалгаруулж Гаприндашвилийн цомын эзэнг тодруулдаг бөгөөд манай улсын шатрын холбоо 24 дүгээр байрт шалгарсан ба дэлхийн шилдэг 30 багийн нэгээр нэрлэгдсэн юм.

Ташрамд дурдахад, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч "Формон Транспорт" ХХК-ны захирал Ж.Одонтуул 2022 оны шатрын Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж 100 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн. Тэгвэл манай шигшээ багийн шатрын олимпиадад өмссөн үндэсний Монгол хувцас хамгийн шилдэг хувцсаар шалгарч, хаалтын ёслолын үеэр эрэгтэй баг шагнал гардсан байна.

Монголын шатрын шинэ од Б.Мөнгөнзул

Хоёр жил тутамд нэг удаа болдог энэхүү олимпиадыг шатрын олимп гэдэг. Тэгвэл олимпиадын эмэгтэйчүүдийн ангиллын дөрөвдүгээр ширээнд Орхон аймгийн харьяат дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул бахдам амжилт гаргаж, алтан медаль хүртсэн. Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул 10 өрөг тоглож, найм хожиж, нэг тэнцэн, нэг хожигдож 85 хувийн хожил авч ширээндээ түрүүлсэн. Б.Мөнгөнзул энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулсан юм. Тэртээх 1960 онд алдарт шатарчин Л.Мягмарсүрэн дөрөвдүгээр ширээнд,1964 онд домогт шатарчин Т.Үйтүмэн хоёрдугаар ширээнд эрэгтэй ангилалд түрүүлж байсан түүхтэй юм.

Б.Мөнгөнзулд шатрын анхны нүүдлийг зааж, шатрын ертөнцөд хөтөлж оруулсан хүн "Цагаан морь" клубын дасгалжуулагч Э.Энхжаргал бол үргэлжлүүлэн чадавхжуулж, түвшин ахиулж дасгалжуулсан нь "Хос морь" клубын дасгалжуулагч спортын мастер О.Батзориг юм.

Харин одоо дасгалжуулж буй дасгалжуулагч нь Олон улсын мастер Н.Баттулга бөгөөд Энэтхэгийн Ченнай хотноо 44-р олимпиадад эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан ажилласан юм.

Гурван шатарчин, нэг шүүгч цолоо ахиуллаа

Монголын гурван шатарчин болон нэг шүүгч Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын үеэр цолоо ахиулсан юм. Тухайлбал,

-Эрэгтэй ангилалд хоёрдугаар ширээнд тоглосон дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин олон улсын мастер цолны болзол

-Эмэгтэй ангиллын гуравдугаар ширээнд тоглосон Эмэгтэйчүүдийн олон улсын мастер Т.Мөнхзул Эмэгтэйчүүдийн их мастер цолны болзол

-Эмэгтэй ангиллын дөрөвдүгээр ширээнд тоглосон дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул дэлхийн шатрын холбооны мастер

-Дэлхийн шатрын холбооны шүүгч Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолны болзол тус тус биелүүлсэн юм.

Т.Мөнхзул Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер боллоо

Хан Хэнтий аймгийн уугуул, Үндэсний шигшээ багийн тамирчин, "Кайсса" клубын тамирчин олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь нормоо Дэлхийн шатрын 44-р олимпиадад биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангасан. Т.Мөнхзулыг шатрын спорт руу хөтлөн оруулж өдийг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа хүн бол түүний аав Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх юм. Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм. 20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн тэрээр Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер болсон юм. Монгол Улсын Засгийн газрын тив дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах 173-р тогтоолын дагуу тэрээр 30 сая төгрөг гардахаар болсон билээ.

Д.Мөнхзул Дэлхийн хошой аварга боллоо

Өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 15-16 насны охидын ангилалд Монгол Улс, "Гэгээн арвай" клуб, Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул алтан медаль хүртсэн. Тэрээр 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлж, дэлхийн хошой аварга болсон юм. Д.Мөнхзулын хувьд найман жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8 хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байсан юм. Дэлхийн шатрын холбооны мастер цолтой байсан тэрээр 2022 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 16 насны охидын ангилалд түрүүлсэн амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангаж цолоо ахиуллсан.

Олон улсын амжилтууд

-2014, 2022 оны Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга

-2017, 2018 оны Сурагчдын дэлхийн аварга

-2014, 2016 оны Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга

-2015, 2019 оны Сурагчдын дэлхийн аваргын Мөнгөн медаль.

-2022 оны Дэлхийн шатрын 44-р олимпиадад Монгол Улсын шигшээ багийн нөөц тоглогчоор оролцож маш амжилттай тоглосон.

Их мастер С.Билгүүн түүхэн амжилт гаргалаа

Арабын нэгдсэн Эмират улсын Фужайрах хотод болсон 45 дахь удаагийн Шатрын бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Алдар" спорт хороо, "Элит брейн" академийн тамирчин Шатрын их мастер, Бодлого бодолтын дэлхийн шатрын холбооны мастер С.Билгүүн түүхэн амжилт гаргалаа.

Дэлхийн 30 орны шилдэг 82 бодогч нийт 18 даалгаврыг 6 үед бодож өрсөлдсөн энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Шатрын их мастер С.Билгүүн боломжит 90 оноос 77.75 оноотой шагналт дөрөвдүгээр байр эзэлсэн. Мөн бодлого бодолтын их мастер цолны анхны нормоо биелүүлсэн юм. С.Билгүүн гуравдугаар үе хүртэл тэмцээнийг тэргүүлж байсан хэдий ч хамжаа мадны үе дээр чухал оноонуудыг алдаж медалиас атгаад алджээ.

Дэлхийд шатар тоглолтын болон бодлого бодолтын төрлөөр давхар их мастер цолтой 10 хүрэхгүй тамирчин байдаг гэдгийг зохион байгуулагчид хэлж онцгой амжилт ойрхон байгааг манай тамирчинд сануулсан байна.

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон их мастер С.Билгүүний дүү бодлого бодолтын спортын мастер С.Чингүүн 47.5 оноо авч 49-р байрт шалгарсан.

Их мастер С.Билгүүн өмнө нь 2015, 2017, 2021 онуудад бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан юм.

Шатар сонирхогчдын ДАШТ-ээс гурван аварга төрлөө

Мальт улсын Мелльеха хотноо 2022 оны аравдугаар сарын 20-30-ны өдрүүдэд Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдсан. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын гурван шатарчин дэлхийн аварга цол хүртэж, бахархмаар амжилт гаргасан юм.

W1700 ангилалд-Э.МАРГАДГУА

“ABChess” академийн тамирчин Э.МАРГАДГУА 9 өргөөс 8.5 оноо авч нэг тойргийн өмнө түрүүлэх болзолоо хангасан.

U1700 ангилалд-С.ТӨГӨЛДӨР

Өмнөговь аймгийн тамирчин С.ТӨГӨЛДӨР 9 өргөөс 7.5 оноотой цом өргөсөн.

U2000 ангилалд-Н.СОДБИЛЭГТ

“ABChess” академи, “Монполимет” группийн тамирчин Н.СОДБИЛЭГТ 9 өргөөс 9.0 хожил авч нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангасан.

Мөн U1700 ангилалд Өмнөговь аймгийн тамирчин Б.ОТГОНБАЯР эцсийн мөч хүртэл тэмцээнийг тэргүүлж байсан ч сүүлийн өрөгт хожигдож дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

Дэлхийн аварга цол хүртсэн гурван шатарчин дараах цолны болзлуудыг биелүүлсэн. Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголчууд жил бүр өндөр амжилт гаргасаар ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд дараах шатарчид дэлхийн аварга цолуудыг хүртэж байжээ.

-2011 онд GM С.Билгүүн

-2011 онд WFM Б.Ану

-2013 онд WFM Б.Янжинлхам

-2014 онд FM Г.Мөнхбаяр

-2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/

-2017 онд WIM Б.Баярмаа

-2018 онд WIM Б.Баярмаа

-2019 онд WFM Б.Халиун

-2019 онд FM Б.Амарсайхан

Сурагчдын ДАШТ-ээс найман медаль хүртлээ

Панам улсын Панама хотноо 2022 оны зургаадугаар сарын 10-19-ний өдрүүдэд 2022 оны шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн. Тус тэмцээнд дэлхийн 37 орны 498 шилдэг тамирчид 7, 9, 11, 13, 15, 17 насны охид, хөвгүүд гэсэн ангиллаар өрсөлдсөн юм. Монгол Улсаас Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 14 өсвөрийн шилдэг тамирчид амжилттай оролцож, найман медаль хүртсэн юм.

7 хүртэлх насны ОХИДЫН ангилалд

Ч.Нандинжигүүр мөнгөн медаль

8-9 насны ОХИДЫН ангилалд

И.ЦЭЛМҮҮН мөнгөн медаль

З.ЭНХЗАЯА хүрэл медаль

10-11 насны ОХИДЫН ангилалд

М.МАРГАД алтан медаль

12-13 насны ОХИДЫН ангилалд

Г.УРАНГОО алтан медаль

Б.ХУЛАН хүрэл медаль

12-13 насны ХӨВГҮҮДИЙН ангилалд

Б.ТЭНҮҮНБОЛД мөнгөн медаль

14-15 насны ОХИДЫН ангилалд

Н.ЭНХБОЛОР хүрэл медаль

Тус тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн дараах дөрвөн тамирчин олон улсын цолтон болсон юм. Тухайлбал,

Н.ЭНХБОЛОР-Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/

Г.УРАНГОО-Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/

Б.ТЭНҮҮНБОЛД-Дэлхийн шатрын холбооны мастер /FM/

М.МАРГАД-Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер /WCM/ цол хүртсэн юм.

Хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид тив хоорондын шатрын АШТ-д алтан медаль хүртлээ

ФИДЕ буюу Дэлхийн шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээнийг АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулсан.

Тус тэмцээнд АНУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги, Австрали, Канад зэрэг дэлхийн 46 орны 85 багийн тамирчид өрсөлдсөн юм. Монгол Улсаа төлөөлөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй хоёр баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг багийн хүмүүжигчид өрсөлдөн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртлээ.

Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагчаар Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат тамирчин, “Сүлд” спорт хорооны тамирчин, их мастер Т.Батчимэг ажилладаг.

2021 онд анх зохион байгуулагдсан Тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Монгол Улсын эрэгтэй баг тамирчид алтан медаль хүртэж, түүхэн амжилт гаргаж байсан юм.

Сурагчдын Ази тивийн аваргаас 14 медаль хүртжээ

2022 оны арванхоёрдугаар сарын 3-11-ний өдрүүдэд Шри Ланка улсын Калатура хотноо 2022 оны сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн зохион байгуулагдаж, 13 орны 410 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Эрдэнэдоржоор ахлуулсан 22 өсвөрийн тамирчин, 5 дасгалжуулагч, эцэг эхийн төлөөлөл 2 хүн, 1 шүүгч гэсэн 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.

СТАНДАРТ төрөлд:

Хувийн шагнал:

7 насны охидын ангилалд:

Д.Мөнх-Аялгуу хүрэл медаль

10-11 насны охидын ангилалд:

Б.Мишээл хүрэл медаль

Багийн шагнал:

7 насны хөвгүүдийн ангилалд:

Б.Бишрэлт, Б.Хүслэн, Г.Эркин, Б.Бат-Амгалан хүрэл медаль

7 насны охидын ангилалд:

Д.Мөнх-Аялгуу, Б.Сэндэр, Э.Энх-Үжин хүрэл медаль

10-11 насны охидын ангилалд:

Б.Мишээл, Б.Уянгалянхуа хүрэл медаль

БЛИЦ төрөлд:

Хувийн шагнал:

16-17 насны охидын ангилалд Х.Урангоо мөнгөн медаль

10-11 насны охидын ангилалд Б.Мишээл хүрэл медаль

10-11 насны хөвгүүдийн ангилалд Б.Сэргэлэн хүрэл медаль

Багийн шагнал:

7 насны хөвгүүдийн ангилалд:

Б.Бишрэлт, Б.Хүслэн, Г.Эркин, Б.Бат-Амгалан мөнгөн медаль

7 насны охидын ангилалд:

Д.Мөнх-Аялгуу, Б.Сэндэр, Э.Энх-Үжин хүрэл медаль

10-11 насны охидын ангилалд:

Б.Мишээл, Б.Уянгалянхуа хүрэл медаль

РАПИД төрөлд:

Багийн шагнал:

7 насны хөвгүүдийн ангилалд:

Б.Бишрэлт, Б.Хүслэн, Г.Эркин, Б.Бат-Амгалан мөнгөн медаль

7 насны охидын ангилалд:

Д.Мөнх-Аялгуу, Б.Сэндэр, Э.Энх-Үжин хүрэл медаль

10-11 насны охидын ангилалд:

Б.Мишээл, Б.Уянгалянхуа хүрэл медаль

Стандарт төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Мишээл, Д.Мөнх-Аялгуу нарын тамирчид дэлхийн шатрын холбооны дэд мастер цолны болзол хангалаа.

Ази тивийн өсвөрийн АШТ-ээс 25 медаль хүртлээ

Индонезийн Бали хотноо 2022 оны аравдугаар сарын 13-22-нд Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд 20 орны 462 өсвөрийн шатарчин өрсөлдсөн. Монгол Улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, МШХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин нараар удирдуулсан 36 өсвөрийн тамирчин, дасгалжуулагч болон эцэг эх, асран хамгаалагч, дагалдан явсан 23 гээд нийт 61 хүний том бүрэлдэхүүнтэй оролцож, өндөр амжилт гаргасан юм. Монгол Улсын тамирчид хувийн дүнгээр 8️ медаль, багийн төрөлд 17 медаль, нийт 25 медаль хүртжээ.

СТАНДАРТ ТӨРӨЛ:

Хувийн дүн:

13-14 насны охидын ангилалд:

WMK Э.Хүслэн алтан медаль

11-12 насны охидын ангилалд:

М.Маргад хүрэл медаль

Багийн шагнал:

8 насны охидын ангилалд

И.Цэлмүүн, О.Оюун-эрдэнэ, М.Мишээл хүрэл медаль

10 насны хөвгүүдийн ангилалд

Т.Түвшинтулга, С.Баярдүүрэн, М.Ананд хүрэл медаль

12 насны охидын ангилалд

М.Маргад, Г.Урангоо, Б.Уянгалянхуа мөнгөн медаль

14 насны охидын ангилалд

Э.Хүслэн,А.Энхрий,А.Эмүжин мөнгөн медаль

14 насны хөвгүүд ангилалд

FM Б.Тэнүүнболд, MK Б.Алдар, MK Б.Оргилон мөнгөн медаль

Рапид төрөл:

Хувийн дүн:

18 насны хөвгүүдийн ангилалд

Х.Итгэлт-мөнгөн медаль

9-10 насны охидын ангилалд

М.Цэлмэг-мөнгөн медаль

Багийн шагнал:

8 насны хөвгүүдийн ангилалд

М.Батзолбоо,З.Өнөмөнх, С.Амарбаяр-хүрэл медаль

10 насны хөвгүүдийн ангилалд

Т.Түвшинтулга М.Ананд ,С.Баярдүүрэн-хүрэл медаль

8 насны охидын ангилалд

И.Цэлмүүн ,О.Оюун-Эрдэнэ, Э.Болортунгалаг-хүрэл медаль

10 насны охидын ангилалд

М.Цэлмэг, Б.Буянхишиг-мөнгөн медаль

12 насны охидын ангилалд

Г.Урангоо, М Маргад, Б.Уянгалянхуа-мөнгөн медаль

14 насны охидын ангилалд

WMK Э.Хүслэн, Э.Эмүжин, Э.Энхрий-мөнгөн медаль

БЛИЦ ТӨРӨЛ

Хувийн дүн:

17-18 насны хөвгүүдийн ангилалд

FM М.Амилал алтан медаль

8 насны охидын ангилалд

И.Цэлмүүн-мөнгөн медаль

13-14 насны хөвгүүдийн ангилалд

FM Б.Тэнүүнболд-мөнгөн медаль

17-18 насны хөвгүүдийн ангилалд

Х.Итгэлт-мөнгөн медаль

Багийн шагнал:

8 насны охидын ангилалд

И.Цэлмүүн, М.Мишээл, О.Оюун-Эрдэнэ мөнгөн медаль

8 насны хөвгүүдийн ангилалд

Ш.Амарбаяр, Б.Бат-Амгалан, З.Өнөмөнх мөнгөн медаль

12 насны охидын ангилалд

Г Урангоо, М.Маргад, Б.Уянгалянхуа хүрэл медаль

14 насны охидын ангилалд

Э.Хүслэн, А.Энхрий, А.Эмүжин хүрэл медаль

14 насны хөвгүүдийн ангилалд

FM Б.Тэнүүнболд, Б.Оргилон, Б.Алдар мөнгөн медаль

18 насны хөвгүүдийн ангилалд

FM М.Амилал, Х.Итгэлт, CM Э.Амгалантэнгис алтан медаль тус тус хүртсэн юм.

Ази тивийн цомын аваргаас Монголын охидын шигшээ баг хүрэл медаль хүртлээ

2022 оны 14 хүртэлх насны Ази тивийн цомын аварга шалгаруулах онлайн багийн тэмцээн гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохиогдсон. Тус тэмцээнд оролцсон Монголын охидын шигшээ баг хүрэл медаль хүртсэн юм.

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 21 медаль хүртлээ

Стандарт төрөлд хувийн дүн:

11-12 насны хөвгүүдийн ангилалд:

Б.Дүүрэнхишиг алтан медаль

9-10 насны хөвгүүдийн ангилалд:

Н.Галт мөнгөн медаль

17-18 насны охидын ангилалд:

Б.Амин-эрдэнэ мөнгөн медаль

9-10 насны охидын ангилалд:

Б.Ану хүрэл медаль

Багийн шагнал:

8 насны охидын ангилалд:

Б.Мичидмаа, З.Төгсжаргал, Ц. Гэрэлт-Оюу алтан медаль

8 насны хөвгүүдийн ангилалд:

Э.Энхтулга, М.Мөнх-Оргил, Д.Мөнхжаргал хүрэл медаль

9-10 насны охидын ангилалд:

Б.Ану, А.Дариа мөнгөн медаль

Рапид төрөлд хувийн дүн:

18 насны охидын ангилалд:

Б.Амин-эрдэнэ хүрэл медаль

Багийн шагнал:

8 насны хөвгүүдийн ангилалд:

Э.Энхтулга, М.Мөнх-оргил, Д.Мөнхжаргал мөнгөн медаль

10 насны хөвгүүдийн ангилалд:

Б.Содбаатар, Б.Тэнгис, Н.Галт мөнгөн медаль

8 насны охидын ангилалд:

З.Төгсжаргал, Б.Мичидмаа, Ц.Гэрэлт-Оюу мөнгөн медаль

10 насны охидын ангилалд:

Б.Ану, А.Дариа мөнгөн медаль

Блиц төрөлд хувийн дүн:

17-18 насны хөвгүүдийн ангилалд:

Х.Итгэлт алтан медаль

18 насны охидын ангилалд:

Б.Амин-Эрдэнэ алтан медаль

9-10 насны охидын ангилалд:

Б.Ану мөнгөн медаль

8 насны охидын ангилалд:

З.Төгсжаргал хүрэл медаль

9-10 насны хөвгүүдийн ангилалд:

Н.Галт хүрэл медаль

Багийн шагнал:

8 насны хөвгүүдийн ангилалд:

Э.Энхтулга, М.Мөнх-оргил, Д.Мөнхжаргал хүрэл

10 насны хөвгүүдийн ангилалд:

Н.Галт, Б.Тэнгис, Б.Содбаатар мөнгөн медаль

8 насны охидын ангилалд:

З.Төгсжаргал, Б.Мичидмаа, Ц.Гэрэлт-Оюу мөнгө

10 насны охидын ангилалд:

Б.Ану, А.Дарьяа мөнгөн медаль

Монгол Улсаас Их мастер шатрын академийн дасгалжуулагч, их мастер Б.Хатанбаатар ахалж, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Батболд, их мастер Г.Мөнхгал нарын дасгалжуулагчтай 16 өсвөрийн тамирчин өндөр амжилттай оролцлоо.

Монгол Улсын тамирчид хувийн дүнгээр 10 медаль, багийн төрөлд 11 медаль нийт 21 медаль хүртэж 2022 оны АСЕАН-ы орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүлэв. "Их заргач" клубын тамирчин Б.Дүүрэнхишиг стандарт буюу сонгодог төрөлд Зүүн Азийн аварга цол хүртлээ.

Стандарт төрөлд медаль хүртсэн Монголын дөрвөн тамирчдаас Б.Дүүрэнхишиг-FM, Б.Амин-Эрдэнэ-WFM, Н.Галт-CM, Б.Ану-WCM цолны болзлыг тус тус хангалаа.