Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Саппорогийн автобусны буудлын урд автобус шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн найман алба хаагч тус газарт очиход 86-16 УБТ улсын дугаартай Хуандэй 99 орон нутагт явдаг 45 хүний суудалтай автобус шатаж байсныг унтраажээ. Иймд галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.