Меланж ХХК мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлдээ "Нүүрсний хулгайн асуудалд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Хашаатын цав уурхайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа Меланж ХХК-г хамааралтай мэтээр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн мэдэгдэж, манай компанийн бизнесийн нэр хүндэд үндэслэлгүй халдсанд харамсаж байна" гэжээ.