Хүндийн өргөлтийн 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумбийн нийслэл Богота хотноо болж байна. Тэмцээнд манай улсаас 5 тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр Г.Анужин эмэгтэйчүүдийн -64 кг жинд 8-р байр эзэллээ. Тодруулбал, огцмоор 94, түлхэлтээр 115 кг, нийт 209 кг өргөж Их Британийн тамирчинтай оноо тэнцсэн юм. Түүний жинд Хятадын Жин И Пей огцмоор 105, түлхэлтээр 128 кг, нийт 233 кг өргөж алтан медаль хүртсэн бол Тайланд, Колумбийн тамирчид удаалжээ. Тамирчдаас Б.Хонгорзул эмэгтэйчүүдийн -59 кг жинд 32-р байр, Э.Энхтамир эмэгтэйчүүдийн -55 кг жинд 21-р байр тус тус эзэлсэн юм.