Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. Уг өдрийг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ ийн Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж олон улсын хүний эрхийн өдөр болгон зарласан түүхтэй. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь Нэгдсэн Үндэсний байгууллагын дүрмийн зорилгыг тусгасан тунхаглал бөгөөд хүн төрөлхтөнд Дэлхийн 2-р дайны өмнө болон дараа дэлхий дахинд дэлгэрсэн хүний эрхийн зөрчлийн талаар эргэцүүлэн бодох, бүх хүний үндсэн эрхийг хүндэтгэхийг уриалсан тунхаг юм. Тунхаглал нь нийт 30 зүйлээс бүрддэг бөгөөд энэ нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн гэрээ, хуулиудын үндэс болдог юм.
