Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны УИХ-ын сонгуульд ИЗЗН, ХҮН-ыг батламжихаас татгалзсанаар тус намууд сонгуульд оролцох боломжгүй болсон. Улмаар ХҮН-ын гишүүд бие даан нэр дэвшиж буй.
Харин ИЗНН-ынхан уг асуудлаар СЕХ-той шүүхцэлдэж, зарим гишүүд нь АН-д элсэхээ мэдэгдээд байгаа юм. Тухайлбал, ИЗНН-ын гурван даргын нэг болох С.Дэмбэрэл намаа орхиж, АН-д элсэн нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүргээс нэр дэвшихээр болсон.
Би нэр дэвшихгүй. Нийгэм шинэ царайг хүсч байна. Бас улс төрд шинэ хүмүүсээ гаргаж ирэхийн тулд боломж олгож, орон зайг үлдээж байна
Тэгвэл ИЗНН-ын дарга С.Оюун УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр энэ талаар news.mn сайтад “Би нэр дэвшихгүй. Хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, нийгэм шинэ царайг хүсч байна. Тиймээс улс төрд шинэ хүмүүсээ гаргаж ирэхийн тулд боломж олгож, орон зайг нь бүрдүүлж байгаа юм. Хоёрдугаарт, Ардчилсан намтай хамтарсан тохиолдолд тус намаас өгсөн таван тойрог дээр нэр дэвших манай намын гишүүд ялалт байгуулах боломжтой, чадварлаг хүмүүс” хэмээн ярьсан байна.
Мөн тус намын хоёр дахь дарга болох Ц.Ганхуяг энэ сонгуульд нэр дэвшихгүй аж. Тэд УИХ-ын гишүүн болохгүйгээр нийгмийн асуудалд оролцоод явах боломжтой гэдгээ илэрхийлжээ.
Ардчилсан намаас ИЗНН-д нэгдэх санал тавихдаа намаа татан буулгахыг хүссэн байдаг. Харин ИЗНН намаа татан буулгах боломжгүй тул нэгдэхээс татгалзаж, Ардчилсан намыг дэмжиж ажиллахаар болсон байна.