Жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой болжээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын http://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноо буюу жолоодох эрхийн лавлагааг авч болох юм байна.
Мөн гомдол мэдээлэл өгөх, хүлээж авахаас гадна эрэн сурвалжилж буй иргэдийн мэдээлэл, хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг тус сайтад байршуулжээ.
Хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зөрчлийн оноо дууссан жолооч нар дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд оноогоо сэргээлгэж буй. Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой аж.