Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлбөрийн талаар мэдээлж байна.
Тэрээр "2012 онд Чингис бондыг авсан. Тус өрийг өчигдөр төлж дууслаа. Ийнхүү Их эзэн хааны нэртэй Чингис бондын өр, 139 сая амдолларыг төлж бүрэн барагдууллаа. Энэ бол манай Засгийн газрын хувьд олон улсын зах зээлд гаргасан бондуудаа цаг хугацаанд нь маш хариуцлагатайгаар төлж, УИХ-аас Засгийн газарт өгч байсан үүргийг үе үеийн Засгийн газар ягштал биелүүлж байсныг харж болохоор байна. Тиймээс бид ямар ч хүнд нөхцөлд байсан төлбөрөө 100 хувь хийгээд явах ёстой. Энэ үүргийнхээ хүрээнд томоохон гадаад өр төлбөрийг цаг хугацаанд нь хийж байна. 2012 оноос хойш бид нийт 549 сая ам.долларын хүү төлсөн байна.
"Хөгжлийн банканд 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээл үлдсэн. Одоогоор 810 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлсөн. Он дуустал нэг их наяд төгрөгийн эх үүсвэрийг цуглуулахаар ажиллаж байгаа. Ирэх жилийн есдүгээр сарын 25-нд төлөх Евро бондын 500 сая ам.доллар болон арванхоёрдугаар сарын 20-нд төлөх Самурай бондын 30 тэрбумын иен бол Засгийн газрын баталгаатай юм. Самурай бондыг анх гаргаж байх үед 285 сая ам.доллартой тэнцэж байсан. Эргэн төлөгдөх үед иений ханш унаснаас шалтгаалж 225 сая ам.доллар болж байгаа" гэв.