Хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар явж байсан эмэгтэйн толгой руу танихгүй эмэгтэй индүүгээр цохисон гэх бичлэг цахим орчинд тархаад байна.
Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад" Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдээ цэцэрлэгээс авахаар явж байсан эмэгтэйн толгойн тус газар цохиж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус хэргийг шалгахад иргэн 22 настай эмэгтэй “А”-г “Ц”гэгч эмэгтэй толгойн тус газар нь индүүгээр цохиж, гэмтээсэн нь тогтоогдсон. Индүүгээр цохиж, гэмтээсэн эмэгтэй нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг. Гэмтэл авсан эмэгтэйн тухайд гэмтлийн зэргийг ШШҮХ-гээс тогтооно. Харин хэрэг үйлдсэн эмэгтэйг СЭМҮТ-д хүлээлгэж өгсөн. Одоогоор тус хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэс хэргийг шалгаж байна” гэлээ.