Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг долоо дахь бие даасан тоглолтоо "Degi 22: Music Visual Concert" нэртэйгээр толилуулах гэж байна. Хийл хөгжимд зориулан бүтээл хийгдэх нь нэн ховордож, хийл хөгжмийг сонсож таашаах ойлголт нийгэмд үгүй болж байсан 2000-аад оноос эхлэн тэр хуучны сонгодог аяз болох “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар”, “Уран хас”-ын вальс, “Сэтгэлийн эгшиг”, “Жалам хар” бүтээлүүдийг шинэ маягаар найруулан үзэгчдэд хүргэж байсан билээ.
Энэ удаад хийлч Дээгий өөрийн 22 жилийн урлагийн замналдаа бүтээж туурвисан гайхамшигт бүтээлүүдээ үзэгч олондоо дахин нэг удаа толилуулахаар болжээ. Тоглолт арваннэгдүгээр сарын 29, 30-нд хоёр өдөр Соёлын төв өргөөнд болно.