“Дэлхийн хамгийн бохир хүн” гэгддэг Ираны иргэн Аму Хажи сүүлийн хагас зууны хугацаанд анх удаагаа усанд орсноосоо ердөө нэг сарын дараа 94 насандаа таалал төгсжээ.
Ираны өмнөд хэсгийн Фарс мужид амьдарч байсан тэрээр цэвэрхэн байх нь үхэлд ч хүргэх аюултай гэдэгт итгэн сүүлийн 63 жил ус, саван хэрэглэхээс татгалзсаар иржээ.
Хөршүүдийнхээ барьж өгсөн жижигхэн оромжид ганцаараа амьдарч байсан тэрээр сэтгүүлчдийг үргэлж татдаг нутагтаа алдаршсан нэгэн байсан юм. Аму Хажи нэг дор хэдэн ширхэг тамхи амандаа зууж нэгэн зэрэг татдаг байсан гэнэ.

Бие махбод нь байнгын бохир байдалдаа дасан зохицсон түүнийг нутгийн иргэд нь ятгасаар сарын өмнө усанд оруулжээ. Гэвч удалгүй бие нь муудсан нь усанд оруулсантай холбоотой гэж үзэх хүн олон байгаа аж.