"Чингис хаан" музейн нээлт өнөөдөр /2022.10.11/ болохтой холбоотойгоор 11:30-13:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг хаана хэмээн ТЦА мэдээлэв.
Тиймээс энэ үеэр бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө. Музейн нээлтэд төр засгийн удирдлагууд оролцох бөгөөд есөн хөлт тугийг түр залах юм.
