Ой тогтоолтоо сайжруулах хамгийн шалгарсан арга бол уйгагүй цээжлэх юм.
Холбож цээжлэх - Цоо шинэ ойлголт, нэр томьёог санах нь илүү хүнд байдаг. Цээжлэх гэж байгаа мэдээллээ өөрийн мэддэг зүйлтэйгээ холбож бүтээлчээр цээжлэх хэрэгтэй. Жишээлбэл, далайн түвшний ус Фаренгейтийн 212 хэмд буцалдаг гэсэн баримтыг цээжлэхдээ 212 нь таны хамгийн сайн найзын утасны дугаарын сүүлийн гурван оронтой ижил юм байна гэж бодох юм. Дараа нь буцалж буй далайн усруу найзынхаа утсыг унагачихлаа гээд бодоорой. Ийм маягаар цээжлэх нь огт мартагддаггүй.
Ойлгох. Эмх цэгцтэй, ойлгомжтой мэдээллийг хадгалахад тархинд илүү хялбар байдаг. Тиймээс танд аливааг цээжлэхэд хүндрэлтэй байдаг бол эхлээд тухайн зүйлээ ойлгоход хэсэг хугацааг зарцуулаарай.
Давтах. Түр зуурын санах ойгоос урт хугацааны ой санамж руу шилжүүлэхийн тулд тухайн мэдээллээ олон дахин давтах хэрэгтэй.Флаш карт хэрэглэн гадаад хэл сурах нь мэдээллийг санах ойдоо баттай хадгалахад тусалдаг.
Биеэ гоолиг болгохын тулд дасгал хөдөлгөөн хийдэгтэй адил гойд ой тогтоолттой болохын тулд тархинд ч мөн дасгал хэрэгтэй. Дараах дасгалуудыг тогтмол хийгээрэй.
Төсөөлөх. Санах ойн ихэнх хэсэг нь тархиндаа аливааг зураглах, тооцоолохтой холбоотой байдаг тул энэ чадварыг хөгжүүлэх нь чухал юм. Эхлээд өрөөн доторхыг сайн хараад дараа нь нүдээ аниад яг тэр чигээр нь буулгах гээд үзээрэй. Бүгдийг маш тод санах хүртлээ ахин дахин давтаарай.
Шинэ ур чадвар эзэмших – Таны тархи өдөр тутамд төдийлөн идэвхтэй оролцдоггүй төрлийн ур чадварыг сурах хэрэгтэй. Жишээлбэл, хэрэв та өдөржин тоо боддог ажил хийдэг бол уран зургаар хичээллэж бүтээлч талаа хөгжүүлэх хэрэгтэй.
Ярих – Бусадтай идэвхтэй харилцан яриа өрнүүлэхэд анхаарал их шаарддаг бөгөөд тархийг мэдээлэл боловсруулах, тохиромжтой үг ашиглах зэргээр ажиллуулж сайн дасгал болдог.
Ой тогтоолтын тоглоом – Шатар, puzzle, судоку, үгийн сүлжээ бөглөх зэрэг нь тархины сэтгэн бодох чадварыг дээшлүүлэхээс гадна ой тогтоолтыг сайжруулдаг онцлогтой.