й юм. 32 дахь удаагийн номын баярт 350 орчим асарт хэвлэн нийтлэгч, зохиолч, чөлөөт уран бүтээлч, аж ахуйн нэгж оролцож байна. Үндэсний номын баярыг санаачлагч, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Сувд “Нийслэл хотод номын баярыг зохион байгуулж эхэлснээс хойш 16 жил өнгөрсөн байна. Өнгөрсөн номын баярын судалгаагаар тус баярт 180 мянган хүн буюу Улаанбаатар хотын нийт хүн амын 12 хувь нь хүрэлцэн ирдэг гэсэн сонирхолтой статистик гарсан. Түүнчлэн номын баярт оролцогчдын дийлэнх нь 15-35 насны хүүхэд, залуус байна. Залуучууд ном уншдаг болсон байна. Энэ нь ирээдүй гэрэлтэй байгаагийн илрэл” хэмээсэн. 32 дахь удаагийн номын баяр өнөөдөр өндөрлөнө.
