Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэх хүнийг зарлалаа.

Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “III сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын 154 багтай уулзсан. Тус сургуулийн захирлаар Б.Болорыг түр томилох шийдвэр гарсан” гэлээ.

Сангийн сайд асан Б.Болор нь тус сургуульд эдийн засаг, математикийн багшаар ажилладаг юм.