Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Хөх тэнгэрт мандсан наран” Япон гэрэл зурагчдын гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Д.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарсан тус үзэсгэлэнд 1990-өөд оноос хойшхи үеийн Монгол орны ховор гэрэл зургуудыг дэлгэн үзүүлсэн юм.
Гадаад харилцааны яамны Ази Номхон далайн орнуудын газрын дэд захирал А.Дэлгэрмаа
Энэ жил Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Иймд хоёр орны Засгийн газар болон Ерөнхий сайдын санаачилгаар хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил болгон энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан юм. Энэ хүрээнд Монгол Улсаас ажлын хэсэг байгуулагдан ойн хүрээнд олон ажил зохион байгуулж буй. Үүний нэг нь өнгөрөгч хоёр сарын 24-ны өдөр хоёр улсын гадаад харилцааны түүхийг харуулсан гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 100 гаруй арга хэмжээг хоёр улсад зохион байгуулсан байна. Энэ удаа "Хөх тэнгэрт мандсан наран" нэрэн дор японы гэрэл зурагчдын Монгол аж ахуй. соёл иргэншиил, иргэдийн амьдралыг буулгасан дөрөв дэх үзэсгэлэн зохион болж буй. Хоёр орны дипомат харилцааны хүүрээнд он дуустал соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагдана. Хамгийн том арга хэмжээ нь ойг хаагаад буюу 2022 оны арван нэгдүгээр сарын 30нд Япон улсын хамгийн том телевиз болох NHK-ийн их танхимд манай морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ ойд зориулсан тоглолт хийнэ.
Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд ирсэн бүх хүмүүстээ чин сэтэгэлээсээ баярлан, талархаж байгаагаа хэлмээр байна. Миний бие та нарын харж байгаа шиг жижигхэн. Гэхдээ жил болгон очдог Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт амьдардаг хүүхдүүд том ээж гэж намайг дууддаг. Би энэ нэрэндээ их хайртай. Би албан ёсны үйл ажиллагаанд их оролцдоггүй. Тиймдээ ч маш их сандарч байна. Анх Монгол Улсад 2001 онд ирсэн. Тэр цагаас хойш 20 жил тасралтгүй иржээ. Ирэх болгондоо Монголын онгон тагшин байгалийн зураг, айл өрхийн аж амьдрал, соёл иргэншлийг зургандаа буулгаж мөнхлөхийг зорьдог. Ингэхдээ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг өргөн уудам талд оршин суух нэгэн жижигхэн гэр бүлийн амьдралыг 20 жилийн турш хальсанд буулгахыг зорьсон. Тэр айлын эзний нэрийг Б.Чимэдрэнцэн гэдэг бөгөөд 20 жилийн хугацаанд зочноо гэсэн халуун дулаан сэтгэл, илт мэдрэгдэж байсан.
Малчин Б.Чимэдрэнцэн
Ховд аймгийн Эрдэнэ бүрэн суманд хоёр пургон унасан Япон хүмүүс тогорууны зураг хаанаас авч болох вэ гээд явж байхад нь анх танилцсан. Дараа нь ердөө хоёр хүн ирсэн бөгөөд жил алгасахгүй манайд ирдэг болсон. Ирэх болгондоо зураг авдаг байсан бөгөөд тэр зургууд энэ үзэсгэлэнд тавигдсан байна. Миний болон эхнэр, хүүхэд, гэр, машины ч зураг байна. Зурагнуудыг харахад бүх л үйл явдал дурсан, санагдаж байна. Японы гэрэл зурагчид Монгол нүүдлийн соёл, амьдралын хэв маягийг авах их дуртай санагдсан.