АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн бямба гарагт "Эмми" шагналын "Гарамгай өгүүлэгч – 2022" шагналын эзэн болжээ. Тэрээр Netflix-ийн "Дэлхийн Үндэсний шилдэг паркууд" гэсэн баримтат цувралын өгүүлэгчээр ажилласан юм.
"Эмми" нь Америкийн телевизийн салбарын гол шагнал юм.
Обамагийн гэргий АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама 2019 оны хөгжмийн "Грэмми" (Grammy) шагналын "Хэлсэн үг-яруу найргийн болон аудио номын шилдэг түүвэр" номинацид нэр дэвшиж байв. Үүний зэрэгцээ, Цагаан ордонд өнгөрүүлсэн он жилүүд болон өөрийн дотны хүмүүсийн тухай өгүүлсэн Becoming дурсамжийн номоороо шагналд нэр нь дэвшсэн юм.
2018 оны хавар Барак, Мишель Обама нар Netflix компанитай кино болон баримтат цувралын продюссерын гэрээ байгуулсан нь тодорхой болсон билээ.