Чингүнжавын гудамжнаас, Ард Аюушийн гудамж хүртэлх Дилав хутагт Жамсранжавын гудамж нэг километр 500 метр автозамыг есдүгээр сарын 6-наас 30-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийхээр болжээ. Иймд иргэд жолооч нар хөдөлгөөний эрчим багатай замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.
