Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцох тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Тус чуулган "Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд" сэдвийн дор 2022 оны есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болно. Чуулганы даргаар Унгар Улсын иргэн ажиллана. Чуулганд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын засгийн газрын тэргүүн, 3 улсын шадар сайд, 28 улс сайдынн түвшинд оролцоно. Монгол Улсын ерөнхийлөгч Нью Йорк хотноо тус чуулганд оролцох юм" гэв.