Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээллээ. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хоёр тогтоол гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147000 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тооцоо байгаа. Үүнээс 14 их, сургуульд 108000 оюутан суралцаж байна. Цаашдаа бидний баримтлах бодлого нь шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ. Их дээд сургуулиуд дээр тавих шаардлагыг өндөр болгоно. Манай их, дээд сургуулиудын сул тал нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй бодлого явуулдаг. Их, дээд сургууль төгссөн төгсөгчид маань ажилгүй болдог нийтлэг асуудал бий.
Өнөөдрийн байдлаар монгол улсад 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 34 нь их сургууль, 36 нь дээд сургууль, найм нь коллеж байна. Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд цаашид шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Мөн 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа. Нийт 163 багш, 1567 оюутантай. Өөрөөр хэлбэл, 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай улс гэж байж болохгүй. Тиймээс энэ 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Нэг ч оюутны эрх ашиг хөндөгдөхгүй. Харин ч 1500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна. Мөн найман их дээд сургуулийг бусад сургуультай нэгтгэж байна".
Мөн тэрээр "Одоогийн байдлаар 9000 гаруй оюутан орон нутагт суралцаж байгаа бөгөөд цаашид энэ тоог 21500-д хүргэнэ. Оюутнууд нэгдүгээрт курстээ орон нутагт, 2-3-р курсээс Улаанбаатарт сурах чиглэлээр зохион байгуулалт хийж ажиллана. Монгол Улсад сүүлийн таван жилд эрх зүй, бизнес, хүмүүнлэгийн мэргэжлийн чиглэлээр 55736 боловсон хүчин дээд боловсрол эзэмшсэн. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр 11 мянга инженер, техникийн мэргэжилтэн төгссөн нь эрэлтээс дэндүү бага тоо. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд манай улсын хөдөлмөрийн зах зээлд инженер техникийн 39 мянган ажилтан хэрэгтэй байна. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын оюутан бэлддэг тогтолцоо ажилгүйдэл, ядуурлын үндэс болж байна гэж дүгнэсэн. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцээгүй боловсон хүчин бэлдсэнтэй холбоотой" гэв.
Үйл ажиллагааг нь хүчингүй болгож байгаа их, дээд сургуулийн нэрс: