Нисэх загварын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсад зохион байгуулагдаж байна. Тус тумцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Н.Номин уран нислэгийн F2B ангилалд мөнгөн медаль хүртэж, төрийн алтан соёмбот далбаагаа Польш улсын тэнгэрт мандуулж монгол түмнээ баярлууллаа. Н.Номин нь Төв аймгийн Зуунмод хотын "Хүмүүн" цогцолбор сургуулийн сурагч юм.
