Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж Тамгын газрын даргаа ажлаас чөлөөлжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэгийг ажлын хариуцлага алдсан гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байна. Түүний оронд И.Баатархүүг томилжээ. И.Баатархүү нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэсийн даргаар ажиллаж байсан юм.