Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны шигшээ тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын байт харвааны холбоо хамтран долоодугаар сарын 28-31-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Тэмцээнд Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь-Алдар, Завхан, Орхон-хангарьд, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймаг, Баянгол, Баянзүрх-Алдар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баг тамирчид оролцов. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог баг, эрэгтэй, эмэгтэй багийн төрлүүдээр таван багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 19 байгууллагын 120 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
Эмэгтэй багийн төрөлд:
- Орхон аймгийн баг /Г.Оюунгэрэл, Ө.Халиун, А.Энхтуяа/,
- Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Ш.Бямбасүрэн, Д.Сэлэнгээ/,
- Төв аймгийн баг /Д.Оюун-Эрдэнэ, Б.Өлзийдэлгэр, Б.Буд-Алтай/.
Эрэгтэй багийн төрөлд:
- Баянзүрх-Алдар баг /Ө.Нэхийт, Б.Отгонболд, Б.Тэнгисболд/,
- Орхон-Хангарьд баг /Ж.Гантөгс, Д.Дашнамжил, Ц.Цэнгүүн/,
- Өвөрхангай аймаг баг /Л.Баярсайхан, Э.Нармандах, У.Чулуунбаатар/.
Холимог багийн төрөлд:
- Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Д.Өсөхбаяр/,
- Орхон-Хангарьд баг /А.Энхтуяа, Ц.Цэнгүүн/,
- Дундговь-Алдар баг /Н.Ариунбилэг, М.Энхбаяр/.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
- Өвөрхангай аймгийн тамирчин ОУХМ /Ж.Дагийжанчив/,
- Чингэлтэй дүүргийн тамирчин ОУХМ /Б.Урантунгалаг/,
- Өвөрхангай аймгийн тамирчин СМ /М.Гэгээн/.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
- Дундговь-Алдар багийн тамирчин СДМ /Б.Буянтүшиг/.
- Орхон-Хангарьд багийн тамирчин СМ /Ц.Цэнгүүн/.
- Чингэлтэй дүүргийн тамирчин СМ /Д.Өсөхбаяр/.
Тэмцээний нийт дүнгээр:
- Орхон-Хангарьд баг,
- Чингэлтэй дүүргийн баг,
- Өвөрхангай аймгийн баг.