Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө. Энэ даваанд тунасан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр нарын барилдаанд Б.Орхонбаяр давлаа. Ингэснээр улсын харцага Б.Орхонбаяр улсын гарьд цолны болзол хангаж байна.
Шөвгийн дөрөвт улсын даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын харцага О.Хангай, Б.Орхонбаяр нар шалгарч үлдлээ. Удахгүй есийн даваа эхэлнэ.