Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Шагайн харваа өндөрлөлөө. Тэргүүн байрт Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Номт даншиг”, хоёрдугаар байрт Г.Наранбат ахлагчтай Өвөрхангай аймгийн “Гуа орд” баг, гуравдугаарт байрт Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн “Шонхор” баг шалгарлаа.