Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. Энэ даваанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул О.Цэцэнцэнгэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул улсын харцага А.Цацабширээр тав давлаа. О.Цэцэнцэнгэл нь улсын начин Б.Одхүүгийн хүү юм. Тэрээр 2017 онд 18 насандаа Хэнтий аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.