Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дөрвөн даваа үргэлжилж байна. Энэ даваанд Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн харцага Б.Сосорбарамд өрвөг шороодлоо.
Улсын гавьд Ө.Бат-Оршихыг бөх сонирхогчид жил бүрийн улсын баяр наадмаар сайн барилдана гэж итгэл хүлээлгэдэг юм. Гэвч тэрээр энэ удаад дөрвийн даваанд уналаа.