Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. Зүүний магнайд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, бараан жигүүрийн тэргүүн магнайд дархан аварга Г.Өсөхбаяр нараар ахлуулсан 1024 хүчтэн тэгш ойн наадамд зодоглож байна.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн буюу 100 жилд ганцхан тохиох наадам учраас барилдалгүй удсан бөхчүүд болон бөх сонирхогчид үндэснийхээ их баяр наадамдаа зодоглож байна. Тэдний нэг нь Кёкшүзан Д.Батбаяр юм. Түүнийг барилдахаар бүртгүүлсэн байгаа гэдгийг бөх тайлбарлагч Ц.Батнасан хэллээ.