УИХ өчигдөр Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа. Энэ хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж, мөрдөа юм.
Согтууруулах ундаатай холбоотой хуулийн өөрчлөлт олын анхаарлыг татдаг. Мөн УИХ хаврын чуулган бүрийнхээ төгсгөлд, олны анхаарал наадам руу хандсан үед маргаан дагуулсан төслүүдээ баталдаг бичигдээгүй хууль бий. Энэ удаад тэр төсөл нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл бололтой. Уг хуульд орсон зарим заалтуудыг танилцуулъя.