Өнгөрөгч онд зуун жилийн ойгоо тэмдэглэлгүй өнжсөн монголчууд энэ жил Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ойгоо хамтатган өргөн дэлгэр наадахаар зэхэж буй. Наадам хаяанд ирчихээд байхад жилийн жилд маргаан дагуулдаг бөхийн цол, допингийн маргаан, эрлийз монгол адууны хэрүүл үргэлжилсээр байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, шинэ хууль, өөр зохицуулалтаар наадмаа хэрүүлгүй зохион байгуулахыг зорьж байгаа байгаа билээ. Хэрэв энэ хууль батлагдчихвал олон жил маргаан мэтгэлцээн дунд явсан асуудлууд нэг талдаа багтана хэмээн хүлээгдэж байгаа юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд “Баяр наадмыг хуульчилдаг улс байхгүй. Дэг журамтай нааддаг болохын тулд арга ядаад хуульчилж байна. Нэгэнт өргөн баригдсан хуулийг нэг тийш нь гаргаж, шийдэх хэрэгтэй” гээд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатад хуулийг яаравчлах үүрэг өгсөн юм. Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хуульд тусгагдсан онцлох заалтуудаас хүргэе.
Унаач хүүхдийн насыг найм болгоно
Жил бүрийн наадмаар хурдан морь унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлын асуудал хөндөгддөг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ асуудлыг дараах байдлаар зохицуулахаар тусгажээ.

Хуульд заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно
Хуулийн шинэчилсэн найруулгад допингийн асуудлыг дараах байдлаар зохицуулахаар болжээ.
Зэргэлдээ сумын баяр наадмыг нэгтгэн зохион байгуулна
Хүн амын нягтаршил, газар нутгийн байршил, төсвийн хэмнэлтийн хүрээнд зэргэлдээ сумын баяр наадмыг нэгтгэн зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтоохоос гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон, Нийслэлийн алслагдсан дүүрэг баяр наадам зохион явуулах эсэхийг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулав; Мөн онцгой нөхцөл байдлын үед улс, аймгийн баяр наадмыг Засгийн газрын шийдвэрээр, сумын баяр наадмыг тухайн аймгийн Засаг даргын шийдвэрээр хойшлуулах, зохион байгуулах байршлыг солих зэргээр нөхцөл байдалд тохируулан зохион байгуулж болох зохицуулалтыг хуулийн төслийн 5 дугаар зүйлд тусгасан байна.
Хурдан морины сэрвээний өндөр зэргийг стандартаар тогтооно
Үндэсний бөхийн өмсгөл, сур харвааны малгай, нум сум, шагайн харвааны хэрэгсэл, хурдан морины сэрвээний өндөр зэргийг Монгол Улсын стандартаар тогтоох эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Тухайбал, хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна гэсэн байна. Стандарт гэдэгт сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлыг ойлгож буй. Ингэхдээ сэрвээний өндөрийн хувьд хамгийн даага 127 см-ээс илүүгүй, Их нас, соёолон 141 см-ээс илүүгүй байх гэж заажээ. Мөн шинэчилсэн найруулгад орсон уяачийн үүргийг нэмэгдүүлж өгсөн байна. Ингэхдээ ёс жудаг хууль тогтоомж журамтай холбоотой үүргийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг цахим систем рүү шилжүүлж Зөрчлийн бүртгэл, мэдээллийн сан үүсгэх заалтуудыг энэ хуульд тусгажээ.
Шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах дүрмийг батлан мөрдүүлнэ
Монгол үндэсний уламжлалт тоглоом болох шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах, үүнтэй холбоотой дүрмийг Засгийн газар батлан мөрдүүлэх зохицуулалтыг шинээр тусгасан байна. Түүнчлэн улсын баяр наадамд түрүүлсэн үзүүрлэсэн үндэсний шагайн харваач нарт бусад үндэсний спортын нэгэн адил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цол олгохоор тусгажээ. Түүнчлэн бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын дүрмийг тус тус Засгийн газар батлахаар тусгасан байна.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим гишүүд нутгийн бөхдөө цол өгөхөөр улайрч, зарим нь дүүргийн наадмыг цолтой болгох тухай ярьж байна


Тэгэхээр хууль батлагдсан ч өнгөрсөн жил Хүйн долоо худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгохгүй бололтой.
Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт зургаан удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орж хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдөж байжээ. Эдгээр өөрчлөлтийн тухайд голлон бөх, уяач, сурын харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг бий болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт 2004, 2007, 2013, 2014, 2014, 2017 онуудад орж байжээ. Иймээс уг хуульд өөрчлөлт хэрэгтэй болсон хэмээн хууль санаачлагчид үзэж буй.