2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах 16 хотыг зарлалаа.
Тус тэмцээнийг АНУ-ын 11, Мексикийн гурав, Канадын хоёр хотод зохион байгуулна гэдгийг ФИФА пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Харин ямар хотод аль нь хэсгийн тоглолтыг зохион байгуулах талаарх шийдвэр одоогоор хараахан гараагүй байгаа юм.
2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 48 баг оролцох аж. Ингэснээр түүхэнд хамгийн олон баг оролцож буй хэмээн тэмдэглэгдэн үлдэх боломж бий болж байна. Түүнчлэн тэмцээн анх удаа гурван улсад зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог.
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах 16 хот
- Атланта
- Бостон
- Даллас
- Гуадалахара
- Хьюстон
- Канзас Сити
- Лос Анжелес
- Мехико Сити
- Майами
- Монтеррей
- Нью-Йорк/Нью Жерси
- Филадельфи
- Сан Франциско
- Сиэтл
- Торонто
- Ванкувер