Монголын Үндэсний музей нь Угсаатны зүйн гэр музейтэй хамтран “Модон урлал: Монгол авдар” тусгай үзэсгэлэнг дэглэн толилуулахаар зэхэж байна. Нүүдэлчин монголчуудын амьдралын түүхийг тээсэн эрхэм нэгэн соёлын өв эгэл жирийн нэгэн авдарт нь монгол түмний минь соёл уламжлал, гүн ухаан агуулагддаг юм.

Үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд 2022 оны 06 дугаар сарын 13-ны 11:40 цагт болно.