Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд тав хоног амрахаар заасан байдаг. Тэгвэл хуанлийн хуудсанд тэмдэглэснээр 2022 оны долоодугаар сарын 11-н даваа гарагт таарч буй. Ингэснээр иргэд долоодугаар сарын 9-ний бямба гарагаас эхлэн 18-ны даваа гараг хүртэл баярын амралттайгаа нийлээд нийт 9 хоног амарна.