Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бялууны төрлийн бүтээгдэхүүний хадгалах хугацаа, нөхцөлийн талаар зөвлөмж хүргэлээ. Зөвлөмжид бялууны төрлийн бүтээгдэхүүнд техникийн ерөнхий шаардлага MNS0464:2010 стандартад хадгалах горимыг дараах байдлаар заажээ.

Үүнд:

  • Цөцгийн кремтэй
  • Шинэ жимс жимсгэнэтэй
  • Цэлцэн суурьтай
  • Жимс жимсгэнэ, ногооны нухаш, чанамал, цэлцэнтэй бялууг +60С температуртай хөргүүр, хөргөгчид 24 цаг
  • Харин:
  • Жимс жимсгэнэ, ногооны нухаш, чанамал, цэлцэнтэй
  • Сүүн кремтэй
  • Уургийн кремтэй
  • Шоколадтай бялууг +60С температуртай хөргүүр, хөргөгчид 48 цаг хадгална.

Анхаарах:

  • Зориулалтын бус газраас хадгалах горимын дагуу хадгалаагүй, шошгын зөрчилтэй, баталгаажилтгүй  бялууны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх
  • Хадгалалтын онцгой нөхцөлийн шаардлагыг хангасан худалдаа үйлчилгээний газраас баталгаажилттай бялууны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авах
  • Бялуун төрлийн бүтээгдэхүүнийг шошгод тусгасан нөхцөлд хадгалж, хэрэглэх.