
“Legendary HARANGA: Greatest hits” тоглолтоо энэ сарын 13, 14-нд толилуулсан “Харанга” хамтлагийнхан ирэх сараас аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. Эхний тоглолт зургадугаар сарын 11-нд Эрдэнэт хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор товоо зарлалаа. Үргэлжлүүлэн зургадугаар сарын 13, 14-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “50 100” эвент холлд, зургадугаар сарын 16, 17-нд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгад, зургадугаар 18, 19-нд Дархан хотын Хүүхэд залуучуудын театрт тус тус тоглох юм. Тэдний хувьд 33 жилийн турш туурвисан уран бүтээлүүдээсээ шилж, бүх цаг үеийн шилдэг 25 дуунаас бүрдсэн тоглолтоо толилуулах гэж буй нь энэ юм.