Монгол Улсын төрийн дуулалд
...Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин үүрд мөнхжинө
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая... хэмээн бахдан эгшиглүүлж дуулдаг билээ.
Хэрэв бид Төрийн дууллыг өдөр бүр хүндэтгэн радио, телевизээр ард түмэндээ сонсгодог бол түүнд тусгагдсан шүлэг зүй нь бидний амьдрал тэмүүллийг тодорхойлох чиглүүлэх учиртайсан.
ДАЛАЙ ИХ ДЭЭДСИЙН ГЭГЭЭН ҮЙЛС ГЭЖ ЧУХАМ БАЙВ?
Бидний өвөг дээдэс улс гэрээ оршин тогтнуулж, засан төвхнүүлэхдээ онолын өндөр мэдлэгтэй байсан нь бидний анхаарлыг зүй ёсоор татаж байдаг.
Улсаа өмөөрч босоо оршихуйн 9 ухаан, жигүүрлэхүйн есөн ухаан, есөн эрдэм, есөн хүсэл, нөгөө талаас тулгуур 3 онол, онолоор үйлдэхүйн 7 бие, улс болохуйн, эзэн эрхээ эдлэхүйн найман 8 оюун гэсэн ухагдахууныг шүтэлцүүлэн хэрэгжүүлж улс гэрээ засан төвхнүүлж, сахин хамгаалж ирэхдээ төрийг бадраах монголчуудын гүн ухааны үзэл баримтлал болох “Алтан Дээд Гэриэ” буюу “Алтан Дээд Үнэний Аялгуу” судрыг /төрийн амин чанарын дээд онол/ бүтээн өнөө цаг хүртэл өвлүүлэн үлдээжээ. Их өвөг дээдсийн гүн ухааны энэхүү үзэл, онол нь монголчууд дээд сэтгэхүйн нэн өвөрмөц арга билгийг гайхамшигтай эзэмшиж чадсаныг баталсан хосгүй үнэт оюун санааны өв юм.
Монголын ард түмэн эдүгээгээс 100 мянган жилийн тэртээгээс алтан дээд үнэнч хэлцэл болсон нийтээрээ дагаж мөрдөх гэрээг хоорондоо байгуулж, амьдрал ахуйдаа хэвшүүлэн хэрэглэж иржээ. Өөрөөр хэлбэл, улс гэрийн бүхий л асуудлыг шийдвэрлэх гэрээнүүд “Алтан Дээд Гэриэ” буюу “Алтан Дээд Үнэний Аялгуу”-д багтаж буй. Тийм учраас “Алтан Дээд Гэриэ” нь Монгол улс, үндэстний үндсэн хууль байжээ.
Дээдэс, өтгөс маань улсаа нийтийн хариуцлагат нийхэмийн түвшинд бадраах зорилтыг амилуулахдаа гурван гайхамшигт онолыг удирдлага болгожээ. Нийтийн хариуцлагат нийхэмийг ГЭРИЙН ОНОЛООР, МОН ОНОЛООР, УЯЛГЫН ОНОЛООР, сүндэрлүүлэн бадрааж чадсан байдаг. Гэрийн онолоор өрх гэрээ, гэр бүлээ, улс гэрээ зөв чигт, зөв зорилгод зөв удирдсанаар тухайн гэртээ сайн сайхан бүхнийг төрүүлж , ундруулж чадвал эрх эдэлнэ гэдгийг,
Моны онолоор 108 билгүүн буюу 108 гэгээрлийг амьдралд 108 төвшин сайхан тогтоох чадвартай хослуулан эзэмшин мон болж, монгол амьдралыг бүтээснээр сайн сайхныг төрүүлж, ундруулж чадвал эрх эдэлнэ гэдгийг,
Уялгын онолоор улсынхаа ахуйг бүрдүүлснээр материаллаг амьдралын хувьд хэм, шүүс, ашиг орлого, үр өгөөж, олз омог гэх мэт сайн сайхан бүхнийг төрүүлж ундруулж чадвал эрх эдэлнэ гэдгийг тус тус маш тодорхой хэлж өгчээ.
Мөн уялгын онолоор арван түгээмэл олз буюу арван их эрдэнэ ухагдахууныг шүтэлцүүлсэн бөгөөд юуны түрүүнд ДЭЭД ҮНЭН, ХАМТЫН ХАРИУЦЛАГА гэсэн хоёр ухагдахууныг гол тулгуур болгон авчээ. Дээд үнэнийг гурван ухагдахуунтай холбожээ. Тодруулбал; Дээд ухамсар, дээд зөн, ерэн бүтээвэрт нүүдлийн соёл гэсэн гурван ухагдахууныг дээд үнэтэй шүтэлцүүлжээ. Арван түгээмэл олз буюу арван их эрдэнэ ухагдахууныг уялгын онолоор алтан аялгуут өлзий рүү оруулж, энэхүү өлзийг соёолон морины цахилаат хатираагаар билэгдэж, үндэсний “Алтан Дээд Гэриэ”-нд мөнхөлсөн байдаг.
“Алтан Дээд Гэриэ”-нд мөн дурдсанаар “ТӨРИЙН ЦАХ НАЙМАН АЯЛГУУ” гэж байдаг байна. Монгол Улсын мөнхөд босоо орших голч тэнхлэг нь газарт суурилж, тэнгэрт цахладаг байна. Тэгэхээр цах гэдэг нь дээшээ ургах, босоо орших, хөгжих, дэвших, мандан бадрах гэсэн утгыг өөртөө агуулна. Иймд “ТӨРИЙН ЦАХ НАЙМАН АЯЛГУУ” гэдэг нь Монгол Улсыг аливаа аюулаас урьдчилан сэргийлж, батлан хамгаалж, мөнхөд босоо оршоож мандан бадрахад төрийн зайлшгүй хэрэгжүүлэх найман зоригдол гэж ойлгох нь. Өөрөөр хэлбэл Их Монгол улс болон хөх монгол иргүнүүд төрөөрөө мандан бадрахын тул “ТӨРИЙН ЦАХ НАЙМАН АЯЛГУУ”-г хэрэгжүүлдэг байжээ.
“Алтан Дээд Гэриэ”-ний “ТӨРИЙН ЦАХ НАЙМАН АЯЛГУУ”-ны бодлого алдагдсанаар Дөчин Дөрвөн Хоёрын Монгол Улсын үе буюу бидний хэлж заншсанаар “Бага хаад”-ын үеэс /1368-1691/ “Алтан Дээд Гэриэ”-ний үнэт зүйл, үзэл, онол ухагдахуунууд монголчуудын ой санамжаас арчигдан мартагдаж оронд нь харь гүрний номлол, ухагдахуунууд төлөвшин тогтжээ. Үүнээс хойш 1636, 1691, 1755 онуудад ар, өвөр, ойрд монгол тус тус манж гүрний колони болсноос монголчууд “ТӨВШИН САЙХНЫ НИЙХЭМ”-ээсээ бүрэн хагацжээ.
1575 оноос хойш 450 орчим жилийн дараа Монгол улс ямар гэгчийн улс болчхоод байгааг дотоод мөн чанараар нь үндэстний эрх ашгийн үүднээс эргэн харах учиртай бус уу? Харь гүрнүүдээс ээлжлэн тулгагдан тогтсон элдэв номлол, бодлого, -измүүд улс гэрийг маань засан төвхнүүлж батжин бэхжүүлж байгаа эсэхийг дүгнэн цэгнэх нь үндэсний дээд эрх ашиг бус уу? Аливаад цаггүй нь үгүй гэх мэргэдийн сургаал буй. Алтан сударт өвөг дээдсүүд ЗЭВҮҮН БА ЦӨВҮҮН ЦАГ гэдгийг тодорхойлон үлдээжээ. 400 жилийн зэвүүн цаг гэдэг нь 1235-1635 он хүртэлх цаг хугацааг хамарч байдаг аж. 400 жилийн цөвүүн цаг гэдэг нь 1636 оноос эдүгээг хүртэл үргэлжилж буй он жилүүдийг хэлж байдаг байна. Бид дөрвөн зуу гаруй жилийн ЦӨВҮҮН ЦАГ гэдэгт гэлдрэн амь зогоож яваагаа “Алтан Дээд Гэриэ”-нээс мэдэж ухав.
“Алтан Дээд Гэриэ”-ний үзэл, онол, бодлого, ухагдахууныг танин мэдсэнээр
...Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин үүрд мөнхжинө.” хэмээх төрийн дууллынхаа гүн агуулга бүхий мөрийг улс гэрээ засан төвхнүүлэх, мандуулан бадраах, батжин бэхжүүлэн цахлаах их үйлсийг үргэлжлүүлэх түүхэн хариуцлага хэмээн үзэж “Алтан Дээд Үнэний Аялгуу”-н үнэт зүйл дээр бид нэгдэж байна.
“Алтан Дээд Гэриэ” буюу “Алтан Дээд Үнэний Аялгуу”-н ХАМТЫН ХАРИУЦЛАГА-ын хүрээнд, өнө эртнээс уламжлагдан ирсэн монгол үндэстний язгуур гүн ухааны үнэт зүйлс, оюун санааны гэгээрэл өв соёлыг сэргээн тогтоох түүхэн хариуцлагатай, хойшлуулшгүй үйл хэрэг төр засаг, нийгмийн өмнө тулгараад байна.
Монголчуудын үнэт зүйл, оюун санааны уламжлалт өвийг сэргээх, монгол гүн ухааны онол философио ойлгох, суралцах, түгээн дэлгэрүүлэх энэхүү үнэт зүйл дээр суурилсан гэгээн сэрэхүйтэй, хүмүүжил, ёс зүйтэй ХӨХ МОНГОЛ ИРГҮН-ийг бүтээх үйл хэргийг эхлүүлэхээр иргэний нийгмийн гуч гаруй байгууллагууд харилцан зөвшилцөж “МОНГОЛ ХҮҮХЭД – МОНГОЛ ӨВ СОЁЛ – МОНГОЛЧУУДЫН СЭРГЭН МАНДАЛТ” эв нэгдэл, оюун санааны чуулганыг санаачлан ТУНХАГ БИЧИГ” гаргасан билээ. /Буян үйлдэгч хэмээх У сан бар жилийн Хаврын тэргүүн Хар бар сарын шинийн 13, Цагаан нохой өдөр /2022.2.26/
Энэхүү “ТУНХАГ БИЧИГ”-ийн үзэл санааны хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 20 өдрийн 15 цагт Монголын хүүхдийн ордонд “МОНГОЛ ХҮҮХЭД – МОНГОЛ ӨВ СОЁЛ – МОНГОЛЧУУДЫН СЭРГЭН МАНДАЛТ” чуулганд нэгдэн чуулж байна.
Зохион байгуулах хороо: “Алтан Дээд Үнэний Аялгуу судрын судалгааны хүрээлэн” Утас 9910 1118, 9909 8090, 9977 2722, 86020369
Page: Алтан Дээд Үнэний Аялгуу судрын судалгааны хүрээлэн
МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧ, ИХ СУУ ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР “АЛТАН ДЭЭД ГЭРИЭ”-НИЙ ҮЗЭЛ, ОНОЛ, БОДЛОГООР ТӨВШИН САЙХАН НИЙГМИЙГ СҮНДЭРЛҮҮЛЦГЭЭЕ.

